“Би хэлнэ дууг гэр бүлээрээ" рийл бичлэгийн уралдаан зарлалаа
- child.mn

- Oct 19
- 1 min read

Сурагчдын бие даалтын долоо хоногийг тохиолдуулан Child.mn/Хүүхэд.мн сайт, БЗД-ийн ХГБХХХ, Монгол Улсын Хүүхэлдэйн театраас хамтран хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх мэдлэг шингэсэн ““Би хэлнэ” дууг гэр бүлээрээ хэн сайн дуулж, бүжиглэх вэ?” рийлийн уралдааныг зарлаж байна.
Хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 26 хүртэл
Шагнал: Шалгарсан 8 гэр бүлд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт гэр бүлээрээ үзвэр үзэх эрхийн бичиг бэлэглэнэ.
Жич:Оролцох хүмүүс “Би хэлнэ” дууны бүжгийг хүүхэдтэйгээ, дүүтэйгээ хамт бүжиглэсэн бичлэгээ өөрийн цахим хуудастаа байршуулж, news@child.mn хаягаар линкээр мэдээллийн хамт илгээнэ. Хамгийн олон хүн үзсэн бичлэгийг шалгаруулна.



Comments