top of page

Баянзүрх дүүрэг “Хүүхдээ сонсъё-оролцуулъя” арга хэмжээг улирал бүр хийхээр болжээ

ree

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Хүүхдээ сонсъё-оролцуулъя” арга хэмжээг улирал бүр хороо, сургуульд зохион байгуулж, хүүхдүүдээс ирсэн саналыг нэгтгэн хэрэгжүүлэх талаар захирамж гаргалаа.

Баянзүрх дүүргийн нийт хүн амын 38.4 хувь нь 0-18 насны хүүхэд. Хүүхэд өөрт хамааралтай бүхий л үйл ажиллагаа, шийдвэрт оролцох эрхтэй бөгөөд энэ эрх нь гэр бүл, боловсролын байгууллага, нийгмийн бусад харилцаанд төдийгүй орон нутгийн бодлого гаргах, төлөвлөх үйл явцад ч хэрэгжих учиртай юм. Тиймээс дүүргийнхээ хэмжээнд хүүхдийн үзэл бодол, саналыг сонсож, хэрэгжүүлж буй арга хэмжээндээ тусгадаг байх соёлыг нэвтрүүлэхээр уг захирамжийг гаргажээ.

ree

Comments


bottom of page