Баянзүрх дүүргийн 43 хорооны хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ
- 1 hour ago
- 1 min read

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс нь хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын хэрэгжилтийг шалгах, эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 43 хороодын нутаг дэвсгэрт хяналт тавьж ажиллалаа.
Хяналт шалгалтыг 5-сарын 18-ны өдрөөс 5-р сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гэр хорооллын дундах тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг шалгав.



Comments