"Баянголын хавар 2026" хүүхдийн урлагийн наадмын гала тоглолт болно
- 2 days ago
- 1 min read

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит "Баянголын хавар 2026" хүүхдийн урлагийн наадмын гала тоглолт 2026 оны 4 дүгээр сарын 3-нд болох гэж байна. Өнөөдрийн байдлаар гала тоглолтод оролцох хүүхдүүдийг шигших нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт болж өндөрлөлөө. Нэгдүгээр шатны шалгаруулалт, 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 85 байгууллагын нийт 1987 хүүхэд оролцжээ. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 31 байгууллагын 1447 хүүхэд оролцон “Гала тоглолт”-д оролцох шилдгүүдээ тодрууллаа.“Баянголын хавар-2026” урлагийн наадмыг нийт 13 төрлөөр мэргэжлийн шүүгч нар шүүсэн бөгөөд “Гала тоглолт” 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд болно.
Эх сурвалж. БГД-ийн ЗДТГ



Comments