Баянгол дүүргийн хүүхдийн мэргэжилтнүүд дохионы хэлний сургалтад хамрагджээ
- Feb 26
- 1 min read

Төрийн алба хаагчдын хувьд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тусгай хэрэгцээт буюу сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй зэрэг ялгаатай хэрэгцээнд нь тохируулан ажиллах шаардлагатай болдог. Гэвч манай улсын хувьд дохионы хэл эзэмшсэн хэлмэрч, орчуулагч тун цөөн байдаг учраас сонсголын бэрхшээлтэй иргэдэд асуудал тулгарахад төрийн алба хаагчтай харилцан ойлголцож чадахгүй байх бэрхшээл гардаг.

Уг асуудалтай холбоотойгоор Баянгол дүүргийн ХГБХХХ, Түр хамгаалах байр, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч зэрэг нийт 60 хүнийг дохионы хэлний сургалтад хоёр өдрийн хугацаанд хамруулжээ. Ингэснээр хүүхдийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд мэргэжлийн дохионы орчуулга хийх хүн байхгүй тохиолдолд сонсголын бэрхшээлтэй хүнтэй ойлголцох анхан шатны мэдлэгтэй болсон байна. Сургалтыг дохионы хэлний багш, үндэсний сургагч багш Б.Саранчимэг удирдан явуулжээ.



Comments