Баянгол дүүргийн ХГБХХХ-ээс "Надад үлдээсэн өв" уралдаан зарлалаа
- Feb 4
- 1 min read

Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс "Надад үлдээсэн өв" контент бүтээх уралдаан зарлалаа. Монголын уламжлалт "Цагаан сар"-ын баярыг угтан ахмад буурлуудаа хүндэтгэх, суралцах, оролцоог дэмжих, үндэсний өв соёлоо дээдэлж, олон нийтэд түгээх зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байгаа аж.
Хамрах хүрээ:
• БГД-ийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
• Баянгол дүүргийг оршин суугч иргэд
• Аж ахуйн нэгж, байгууллагууд
Шалгуур:
Хэлбэр: Видео, подкаст, рийл буюу богино бичлэг
Хугацаа: 3–5 минут хүртэл
Агуулга:Сэдэвтэй нийцсэн, ойлгомжтой, сонирхол татахуйц агуулгатай байх
Анхаарах: Зохиогчийн эрх зөрчөөгүй байх
Уралдааны огноо
• Бичлэг хүлээн авах: 2026.02.03 – 2026.02.16
• Шалгаруулалт: 2026.02.25
Бичлэг илгээх хаяг: Burenbat.zaya@gmail.com (Бүх бичлэгийг 02 сарын 14-ний дотор илгээнэ)
Лавлах утас: 7000‑7292, 9027‑5454
Уралдааны удирдамжийн дэлгэрэнгүйг үзэх холбоос:



Comments