Баянгол дүүргийн сургуулиудад ажиллах хүүхэд хамгааллын цагдаагаар бүртгүүлээрэй
- 1 minute ago
- 1 min read

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох, сурагчдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн төрийн өмчийн нийт ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд хамгааллын цагдаа ажиллуулна. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд хүүхэд хамгааллын цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэж, сургалтад хамруулах юм.
Хүүхэд хамгааллын цагдаагаар ажиллах хүн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Баянгол дүүрэгт оршин суудаг байх
Дээд боловсролтой
Сэтгэцийн хувьд эрүүл гэсэн эмнэлгийн дүгнэлттэй
Ял шийтгэл эдэлж байгаагүй
Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй
Цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байж болно.
Дээрх шаардлагыг хангаж байгаа тохиолдолд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет
Боловсролын гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэхийн хуулбар
Сэтгэцийн эмчийн дүгнэлт
Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт.
Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 88061575 утсаар холбогдоно уу. Мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Биеийн тамир, спорт хорооны хоёр давхарт 202 тоотод ирж уулзах боломжтой.



Comments