top of page

Баруун бүсийн хурдан морины уралдаанд оролцох хүүхдийг 22, 23-нд бүртгэнэ

  • Jul 20
  • 1 min read

2026 оны хурдан морины баруун бүсийн уралдаан 7 дугаар сарын 24-нөөс 26-ны хооронд болно. Үүнтэй холбоотойгоор уралдах морь болон хүүхдийг энэ сарын 22-ноос 23-ны хооронд бүртгэнэ.

Бүртгэлийг Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын бага зааланд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.

Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ

  • Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай хийсэн уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын гэрээ

  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан гэрчилгээ

  • Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирэх

  • Эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрсөн бичиг. Нотариатаар заавал баталгаажуулсан байх

  • Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт

  • Стандартын шаардлага хангасан иж бүрэн хувцастай байх. Хөл нүцгэн болон шагай ил гарсан гуталтай уралдуулахгүй.

Жич:

  • Бичиг баримт дутуу эсвэл хүүхэд найман нас хүрээгүй бол бүртгэхгүй.

  • Шүгэл, богино долгионы станц, урт ташуур, сур зэргийг хориглоно.

  • 7 дугаар сарын 24, 25-нд морь болон уралдаанч хүүхдийг бүртгэхгүй.


Comments


bottom of page