top of page

Баруун бүсийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

5 days ago
1 min read

Хүүхдийн төлөө–За бол заавал хийе үндэсний хөдөлгөөний хүрээнд Нэг мэргэжил–Нэг хүч баруун бүсийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн таван аймгийн хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, нийгмийн бодлогын чиглэлээр ажилладаг 170 гаруй төлөөлөгч, нийгмийн ажилтан оролцож байна.

Зөвлөгөөний үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээ, кейс менежмент, эрсдэлийн үнэлгээ, гэр бүлд суурилсан үйлчилгээ, нийгмийн ажлын арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, дадлага ажил зохион байгуулж, оролцогчид харилцан туршлага солилцлоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан сургалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, үйл явцтай танилцан, нийгмийн ажилтнуудтай уулзаж, хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллав.

Энэхүү зөвлөгөөн, сургалт нь нийгмийн ажилтнуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, гэр бүлд хүрэх нийгмийн хамгаалал, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа аж.


Comments


bottom of page