Баруун болон говийн аймгуудын нутгаар 35-40 градус хүрч хална
- 2h
- 1 min read

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур +35 хэмийг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын өмнөд хэсгээр +40 хэмийг давж халах төлөвтэй байна. Иймд халуунд цохиулах, нарших зэрэг эрсдэлээс сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.
7-р сарын 1-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35-40 градус, бусад нутгаар +28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28-30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28-30 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +26-28 градус дулаан байна.



Comments