"Барилдъя найз аа" хүүхдийн бөхийн барилдаан боллоо
- Feb 10
- 2 min read

2026 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Монгол бөхийн өргөөнд "Барилдъя найз аа" хүүхдийн бөхийн барилдаан боллоо. Хүүхдэд багаас нь шударга ёс, хүн чанар, хүнлэг байдлыг төлөвшүүлэх сэдэл болох зорилготой уг барилдааныг Child.mn/Хүүхэд.мн сайтаас санаачлан ETV телевизтэй хамтран зохион байгууллаа. Мөн Монголын Үндэсний Бөхийн Холбоо, ХГБХХЕГ болон ХЭҮК дэмжин ажиллав. Хүүхдийн бөхийн барилдааны үеэр цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагчид барилдааны аюулгүй байдлыг ханган ажилласан юм.
Ийнхүү 7 насны ангилалд 32, 8 насны ангилалд 32 хүүхэд барилдаж, үзүүр, түрүү, шөвгөрсөн хүүхдүүд тодорлоо.
7 насны ангилалд
Түрүү бөх - Улсын начин Даваа-Очирын хүү Мөнхбаатар
Үзүүрлэсэн бөх - Энхтунгалагийн Түвшинбаатар нар тус тус тодорч алт, мөнгөн медаль, батламж болон цагаан сарын хэвийн боов, еэвэнгийн иж бүрдэл, наадмаар дээл оёулах эрхийн бичиг, гарын бэлгээр шагнууллаа.
Шөвгөрсөн бөх - Энхбатын Түвшинбат
Шөвгөрсөн бөх - Мөнхсайханы Хаш-Очир нар тус тус тодорч хүрэл медаль, батламж болон цагаан сарын хэвийн боов, еэвэнгийн иж бүрдэл, гарын бэлгээр шагнууллаа.
8 насны ангилалд
Түрүү бөх - Дүүрэнбаярын Баярманлай
Үзүүрлэсэн бөх - Чинбатын Эрхэмбаяр нар тус тус тодорч алт, мөнгөн медаль, батламж болон цагаан сарын хэвийн боов, еэвэнгийн иж бүрдэл, наадмаар дээл оёулах эрхийн бичиг, гарын бэлгээр шагнууллаа.
Шөвгөрсөн бөх - Мөнгөншагайгийн Түвшинжаргал
Шөвгөрсөн бөх - Мөнгөншагайгийн Түвшинсайхан нар тус тус тодорч хүрэл медаль, батламж болон цагаан сарын хэвийн боов, еэвэнгийн иж бүрдэл, гарын бэлгээр шагнууллаа.
7 насны ангилалд






2026 оны цагаан сарын баярыг угтсан "Барилдъя найз аа" хүүхдийн бөхийн барилдааныг ерөнхий ивээн тэтгэгчээр Монос Хүнс ХК-ийн Экос ус ажиллалаа. Түүчнлэн үзүүр, түрүү, шөвгөрсөн бөхчүүдийн бэлгийг Өгөөж чихэр ХХК болон үзүүр, түрүүний бөхчүүдийн дээл оёулах эрхийн бичгийг Нүдэд Сувд дээлний брэндээс дэмжлэг үзүүллээ. Мөн бяцхан бөхчүүдийн гарын бэлгийг Class Room ОББТМ ХХК бэлтгэв.
Барилдааны зохион байгуулалт, аюулгүй байдлыг ханган ажилласан БЗД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн хамт олон, Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, БЗД-ийн 6 дугаар хорооны "Оцело сэргэлт" өрхийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Хүүхдийн бөхийн барилдааныг нээж, жаврыг үргээж өгсөн Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын морин хуурч Д.Батсайхан, уртын дуучин Ч.Сувд-Эрдэнэ нарт баярлалаа.
Мөн барилдаанд оролцогч хүүхдүүдийн эцэг эхчүүдээс зөвшөөрлийн хуудас, дуу, дүрс, гэрэл зураг ашиглах зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг сэтгэл гарган хийсэн Монголын Өсвөрийн Сэтгүүлчдийн клубийн сурагчдад талархал илэрхийлж байна.








Comments