Багануур дүүргийн Засаг дарга хориглосон хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон захирамж гаргалаа
- 5 days ago
- 1 min read

Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор “....өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхыг хориглосон” байдаг. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” А/65 дугаар захирамж гарлаа.
Захирамжаар “...жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГАА, ҮСЭРГЭЭ, БЭЛТГЭЛИЙН ҮЕД 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон” болно. Иймд уяач болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхнийг 18-аас доош насны хүүхдийг өвөл, хаврын улиралд морины ажил, сунгаа, үсэргээ, бэлтгэлийн үед оролцуулахгүй байхыг дахин АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: Багануур дүүргийн ХГБХХЕГ



Comments