top of page

Б.Болорцэцэг: Хүүхдийг цахим орчинд аюулгүй байлгах арга зүйг хөгжүүлэх бүрэн боломжтой

ree

“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын хөтөлбөрийн үндэсний захирал Б.Болорцэцэг үйл ажиллагаагаа танилцууллаа. 2025 оны байдлаар "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн үр дүнд жил бүр Монгол Улсын зургаан аймаг болон Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт нийт 200,000 гаруй хүүхэд үйлчилгээнд хамрагдаж дэмжлэг авч байна. Цаашид бид хүүхдэд суурилсан судалгаа, цахим орчны аюулгүй байдал, нотолгоонд суурилсан бусад арга зүйг өргөжүүлэх өргөн боломж байгаа гэж харж байна. Энэ нь Монголын хүүхэд бүрд өөрийн нөөц, чадамжаа бүрэн дайчилж, хөгжих боломжийг олгох ажлын үндэс суурь юм. Эцэст нь, монголын хүүхдүүдийн төлөө тууштай ажиллаж, тэдний сайн сайхны төлөө манлайлан оролцож буй та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хамтдаа хүүхэд бүрийн ирээдүй нь илүү аюулгүй, гэрэлт ирээдүйтэй, найдвар, баяр баясгалан, хайр халамжаар дүүрэн Монголыг бүтээж чадна. Хүүхдийн төлөө үйлсэд хамгийн том хувь нэмрээ оруулж буй Дэлхийн Зөн олон улсын байгууллагад гүнээ талархал илэрхийлье.


Эх сурвалж: ХГБХХЕГ

Comments


bottom of page