top of page

АШУҮИС-ийн харьяа ахлах сургууль уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээжээ

7 days ago
1 min read

АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээгдэж, сургалтын үйл ажиллагаа эхэлжээ. 2026–2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж буй энэхүү сургалтад уламжлалт анагаах ухааныг сонирхон сонгосон анхны 35 сурагч хамрагдаж байна.

Сургалтын онцлог нь зөвхөн Улаанбаатар хотын сурагчдаар хязгаарлагдахгүй байгаад оршино. Герман, Япон улсад амьдарч байсан монгол хүүхдүүд эх орондоо ирж, 6 дугаар ангид элсэн суралцаж байгаа бол хөдөө, орон нутгаас олон сурагч иржээ.

Мөн тус сургууль нь дотуур байртай төрөлжсөн сургалтын орчин бүрдүүлж байгаа аж. Ингэснээр орон нутгаас ирсэн сурагчид тогтвортой суралцах, сургалт, дадлагын үйл ажиллагаанд бүрэн хамрагдах нөхцөл бүрджээ.


Эх сурвалж: Боловсролын яам


Comments


bottom of page