Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт эхэллээ

Ахлах ангийн сурагчдын 2026–2027 оны хичээлийн жилийн сонгон судлах хичээлийн сонголт эхэллээ.
Сонгон судлах хичээлийн сонголтыг 2026 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын есний өдөр хүртэл сургууль тус бүрийн системээр зохион байгуулах бөгөөд сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн сонголтоо хийх юм.
Нийт 16 сонгон судлах хичээлээс 10-р ангийн сурагчид дөрөв, 11-р ангийн сурагчид гурав, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална.
Сурагчид англи хэл, биологи, бизнес судлал, газар зүй, дизайн зураг зүй, математик, механик ба электроник, монгол хэл, бичиг, мэдээллийн технологи, нийгэм судлал, орос хэл, түүх, уран зохиол, физик, хими, хувцасны загвар зохион бүтээлт зэрэг хичээлүүдээс сонгон судлах боломжтой юм.
Системд сонголтоо баталгаажуулсны дараа тухайн хичээлийн жилийн хугацаанд сонголтоо өөрчлөх боломжгүй тул сурагчид хичээлээ сонгохдоо анхаарахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөж байна.



Comments