Асуудал ба шийдэл богино хэмжээний кино бүтээх хөтөлбөр зарлагдлаа

Залуусын давлагаа клубээс Улаанбаатар хотын гэр хороололд тулгамдаж буй асуудлыг хүүхэд, залуусын өөрсдийн өнцгөөр тодорхойлон, кино бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой “Кино лаб: Асуудал ба шийдэл” богино хэмжээний кино бүтээх хөтөлбөрийг зарлалаа.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид кино бүтээх анхан шатны арга барилд суралцаж, сонгосон асуудлаа судлан, багаар ажиллаж богино хэмжээний кино бүтээнэ.
Тус хөтөлбөрт 16-23 насны, Улаанбаатар хотод оршин суудаг, хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой залуус оролцох юм.
Түүнчлэн кино урлагийн мэргэжлийн туршлагатай байхыг шаардахгүй бөгөөд нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрчлөх, шийдэлд хувь нэмэр оруулах хүсэлтэй залуусыг хамруулна.
Бүртгэлийг есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын нэгний өдрийг хүртэл цахимаар хүлээн авах бөгөөд есдүгээр сарын 30, 10-р сарын 1-нд ярилцлага зохион байгуулах юм.
Хоёр сарын хугацаанд үргэлжлэх хөтөлбөрөөр дамжуулан оролцогчид кино бүтээх арга барилд суралцаж, гэр хорооллын орчинд тулгамдаж буй асуудлыг судлан, бодит бүтээл болгон олон нийтэд хүргэх боломжтой аж.
Цахим өргөдөл хүлээн авах линк: https://forms.gle/ztVENdZQFKYf9RfTA



Comments