top of page

Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга хориглосон хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх захирамж гаргалаа

  • Mar 4
  • 1 min read

Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга хориглосон хугацаанд сумын нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй байх захирамж гаргалаа.

 

Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн ХГБХХХГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоол, Аймгийн засаг даргын А/611 дүгээр захирамж, сумын засаг даргын А/16 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй уяач, уралдаанч хүүхдийн эцэг, асран хамгаалагч нартай хариуцлагын гэрээ байгуулж, мэдээлэл хүргэн зөвлөмж, мэдэгдэл, гарын авлага, холбогдох хууль дүрэм, журмыг танилцуулан уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.


Эх сурвалж: Архангай аймгийн ХГБХХГ


Comments


bottom of page