Архангай аймагт "Уралдаанч хүүхдийн эрх ба үүрэг хүлээгчдийн хариуцлага" зөвлөгөөн боллоо
- 15 hours ago
- 1 min read

Архангай аймагт хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллага, үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Уралдаанч хүүхдийн эрх ба үүрэг хүлээгчдийн хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнийг аймгийн Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулав. Уг зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа “Уралдаанч хүүхдийн эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэнд, боловсролын асуудлыг анхаарах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудаар илтгэл тус тус танилцууллаа.
Арга хэмжээнд Архангай аймгийн 19 сумын засаг дарга, Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, аймгийн Морин спорт, уяачдын холбооны төлөөлөл, уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид болон холбогдох байгууллагын албан хаагчид оролцов.
Зөвлөгөөний үеэр оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн танилцуулж, хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахад уралдаанч хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллах, хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг баталж, биелэлтийг хангаж ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Архангай аймаг дахь ХЭҮК



Comments