Азийн аварга шалгаруулах дрон нисгэгчдийн өсвөрийн тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ
- 4 hours ago
- 1 min read

Дархан-Уул аймгийн сурагчид Ази тивийн дрон нисгэх өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Дархан-Уул аймгийн Цахим шилжилт үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Хурдан клубийн таван сурагч Зүүн Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах “Дронкон-2026” тэмцээнд амжилттай оролцон, дэд байр эзэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дронкон тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ИТХ



Comments