top of page

Child.mn сайт ХЭҮК болон БГД-ийн ЗДТГ-т гомдол хүргүүллээ

  • 21 minutes ago
  • 1 min read

Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагаас хэвлэл мэдээллийн ажилтны мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд халдсан, мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөнтэй холбоотой гомдлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нарт хаяглан хүргүүллээ.

2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр "Тоглоомын талбай" цуврал сурвалжилга бэлтгэх явцад Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга сэтгүүлч, зураглаачийг загнаж, хорооны цагдаагийн хүчийг ашиглан хэвлэн нийтлэх мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан үйл явдал болсон юм. Тиймээс бид уг асуудлаар гомдол гаргалаа.




Comments


bottom of page