"Because I am girl" охидын чуулган 3 дугаар сарын 8-нд болно
- 2 days ago
- 1 min read

“Because I am a girl” нөлөөллийн чуулганы үйл ажиллагааг Монголын Сайн Дурынхны Төв ТББ-аас 2023 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж байна. 1000 гаруй охидыг оролцуулж, охидын эрх, хөгжил, оролцооны талаар илтгэлүүд хэлэлцүүлж, тусгайлан зассан танилцуулах булангуудад мэргэжилт сонголт, сэтгэл зүй, дугуйлан зэрэг төрөл бүрийн мэдээллийг өгдгөөрөө онцлогтой. Энэ жилийн хувьд 3 дугаар сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд болох гэж байна.
Охидын дуу хоолойг зөвхөн нийслэлд төвлөрсөн байдлаар бус, үндэсний түвшинд өргөн хүрээтэй сонсож, бодлогын хэлэлцүүлэгт тусгах боломж уг чуулганы үеэр бий болдог. Арга хэмжээг энэ жил 4 дэх жилдээ Монголын Сайн Дурынхны Төв ТББ-аас Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дэмжлэг аван, зохион байгуулах гэж байна.



Comments