7 хоногийн тойм
- child.mn

- Jan 26
- 2 min read
Өнгөрсөн 7 хоногт болж өрнөсөн хүүхэдтэй холбоотой онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Даваа гараг
ХЭҮК хүүхэд хамгаалах тогтолцоог сайжруулах санал хүлээн авч байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит илтгэлдээ хүүхэд хамгааллын тогтолцоог бүхэлд нь хөндөж, санал, зөвлөмж өгөхөөр төлөвлөжээ. Энэ хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хамтарсан баг, Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас томилогддог хүүхдийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, эдгээрийн үйл ажиллагаатай холбоотой анхаарч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудал, санал, шүүмжийг b.yanjmaa@nhrcm.gov.mn цахим шуудангийн хаягаар авч эхэлжээ.
Шаардлагатай тохиолдолд 7000-0222 дугаар утсаар холбогдоно уу.
Мягмар гараг
14 хоногт 54 хүүхэд угаартав
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээгээр 01.06-01.19-ны хооронд нийт 54 хүүхэд угаартсан байна.

ГБХНХ-ын дэд сайд Б.Солонго ХГБХХЕГ-ын ажилтай танилцав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, харьяа газар, хэлтсүүдийн зүгээс дараах асуудлуудад шийдэл гаргаж, бодлогоор дэмжихийг хүсжээ. Үүнд:
- Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн арга зүйн сургалтыг танхимаар зохион байгуулдаг байх;
- Албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарах;
- Салбарын хүний нөөцийн бодлогод анхаарах;
- Салбар хоорондын уялдааг хангахад шаардлагатай бодлогын дэмжлэгийг үзүүлэх;
- Засаг дарга нарын хүүхэд хамгааллын хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, хариуцлагажуулахад дэмжлэг үзүүлэх;
- Хүүхэд, гэр бүлийн салбарын төсөв, санхүүжилтийн асуудалд агентлагийн саналыг үндэслэж, уялдаатай ажиллах;
- Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж батлагдах журмуудын төслийг батлах ажлыг шуурхайлах;
- Оюуны болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрсэн хүний асуудалд бодлогын шийдэл гаргах;
- Зуслангийн хөгжлийг бодлогоор дэмжихэд дэмжлэг үзүүлэх;
- Албан байгууллага бүр “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангаж, бодлогоор дэмжих;
- Аж ахуйн нэгжүүд орлогынхоо нэг хувийг хүүхдийн төлөөх үйлсэд зориулан зарцуулах хуулийн зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтаж байна.
Дээрх саналуудтай дэд сайд Б.Солонго танилцаж, хууль, эрх зүйн орчинд тулгамдаж буй ажил удаашруулсан асуудлуудыг шуурхай цэгцэлж ажиллахаа хэллээ. Мөн орон нутаг, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн газар, хэлтсүүдэд тодорхой хэмжээнд хүрч ажиллахаар болов.
Лхагва гараг
Хүүхдийн эрхийн сэтгүүлчид клубийн анхны уулзалт болов

Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр дагнан мэргэшиж буй сэтгүүлчдийн "Хүүхдийн эрхийн сэтгүүлчид" клубийн анхны уулзалт боллоо. Уулзалтаар клубийн дотоод үйл ажиллагааны дүрэм журмыг ярилцахаас гадна цаг үеийн сэдэв болоод буй "үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт нь тэмдэглэнэ" гэх асуудлаар мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.
Баасан гараг
16, 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадоржийг насаар нь хорих ял оноов

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: 16, 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадоржид шүүхээс хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, шүүгдэгч Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгав. Шүүхийн шийдвэрийг эндээс үзнэ үү.



Comments