top of page

6-р сарын 24–26-ны хүртэлх цаг агаарын мэдээ

  • 3 hours ago
  • 1 min read

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Өнөөдөр буюу 6-р сарын 24-ний 8–20 цаг хүртэлх цаг агаарын төлөв:

Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хойд болон зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр аадар бороо орно. Бусад нутгаар хур тунадасгүй. Салхи нутгийн байруун хэсгээр чиглэлээ өөрчилж секундэд 5–10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 12–14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт +12…+17°C, Их нууруудын хотгор, Сэлэнгийн сав газар, говийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +24…+29°C Бусад нутгаар +19…+24°C дулаан байна.

Улаанбаатар хот орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5–10 метр. Өдөртөө +21…+23°C дулаан.

Багануур орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи секундэд 6–11 метр. Өдөртөө +20…+22°C дулаан.

Тэрэлж орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи секундэд 4–9 метр, Өдөртөө +19…+21°C дулаан байна.


Эх сурвалж: УЦУОШГ

 

Comments


bottom of page