2030 онд сургууль, цэцэрлэгт элсэх хүүхдийн тоо 88 мянга болж нэмэгдэнэ
- child.mn

- Aug 6
- 1 min read

Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөлд иргэдийн зүгээс цахимаар өгсөн саналын явц болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал танилцууллаа.
2030 он гэхэд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролд сурах хүүхдийн тоо 88 мянгаар нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүссэн талаар онцоллоо. Тиймээс дараах байдлаар шинээр барих сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх байдлаар хүртээмжийг нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих ерөнхий боловсролын сургууль, 2026-2030 он
Нийт 108 сургууль
Хүчин чадал 62880 хүүхэд
2026 онд
Нийт 45 сургууль
Хүчин чадал 24720 хүүхэд
2027-2028 онд
Нийт 63 сургууль
Хүчин чадал 38160 хүүхэд
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шаардлагатай цэцэрлэг ,2026-2030 он
Нийт 95 цэцэрлэг
Хүчин чадал 11400 хүүхэд
2026 онд
Нийт 45 цэцэрлэг
Хүчин чадал 6180 хүүхэд
2027-2028 онд
Нийт 40 цэцэрлэг
Хүчин чадал 5520 хүүхэд



Comments