top of page

2026 оны элсэлтийн шалгалт өнөөдрөөс эхэллээ

  • 1 day ago
  • 1 min read

Өнөөдрийн шалгалтын хуваарь:

  • Түүх – 10:00-11:20 цагт

  • Англи хэл – 14:00-15:20 цагт

Энэ жилийн ЭШ-д нийт 49014 шалгуулагч бүртгүүлжээ. Бүртгүүлсэн шалгуулагчдын 87 хувь нь энэ оны төгсөгчид, харин 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн нийт бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.

Элсэлтийн шалгалтад оролцогчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

  • Бүртгэлийн хуудас

  • Суудлын хуваарь

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Бүртгэлийн хуудас болон суудлын хуваарийг шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч хэвлэн авах боломжтой. Бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх ёстой.

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Comments


bottom of page