2025-2026 оны хичээлийн жилийн хаалт болно
- Jun 11
- 1 min read

2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг хамтран тодорхойлох зорилготой хаалтын нэгдсэн арга хэмжээ 6-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.
Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн хичээлийн жилийн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна Боловсролын сайдын санаачлан хэрэгжүүлсэн “Сонсъё” аяны үр дүн, сургамжид тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэн ирэх хичээлийн жилийн зорилго, зорилтод тусгах асуудлыг авч хэлэлцэх юм.
Арга хэмжээнд Боловсролын сайд, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн удирдлага, албан хаагчид, Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд, ЕБС-ийн удирдлага болон багш нарын төлөөлөл оролцоно.



Comments