top of page

19 настай Ш.Энхжин охины бүтээсэн “Од Тахь” комик номын нээлт боллоо

ree

НҮБ-ын Хүүхдийн Сангийн YES4GREEN хөтөлбөрийн ялагч, 19 настай Ш.Энхжин охины бүтээсэн “Од Тахь” комик номын нээлт боллоо. Энэхүү ном нь Монголын алдарт Пржевальскийн адуу буюу тахийн тухай өнгөлөг зураг, сонирхолтой өгүүллэгээр дамжуулан хүүхдүүдэд мэдлэг олгож, байгаль дэлхийгээ хайрладаг ирээдүйн манлайлагчдыг бий болгох зорилготой ажээ.

ree

YES4GREEN хөтөлбөр нь хүүхэд залууст ногоон ур чадвар, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны мэдлэг олж авах, энэ чиглэлийн бүтээлч шийдлүүдээ хөгжүүлэх боломжийг олгодог.

ree

Хөтөлбөрийн ялагчид НҮБ-ын Хүүхдийн Сангаас гарааны санхүүжилт авч, IWFCI Mongolia байгууллагын менторшип хөтөлбөрийн дор бизнес санаагаа бодит ажил болгосны нэг нь Энхжин ажээ. Энэхүү номыг бүтээхэд Khomyn Tal National Park  болон Econte LLC байгууллагууд дэмжлэг үзүүлжээ.

Comments


bottom of page