186-р тусгай цэцэрлэгийн бүртгэл 8-р сарын 14, 15-нд болно
- child.mn

- Aug 11
- 1 min read

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 186-р цэцэрлэг нь хараа, сонсгол, оюун ухааны хомсдол, аутизмын хүрээний эмгэг, даун синдром, хэл яриа зэрэг хөгжлийн ялгаатай хэрэгцээт хүүхдүүдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлдэг.
Тус цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бүртгэл хоёр үе шаттай явна хэмээн мэдээлжээ.
2025 оны 8-р сарын 14-нд 09:00-17:00 цаг - Зөвхөн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн бүртгэл
2025 оны 8-р сарын 15-нд 09:00-17:00 цаг - Хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл
Хүүхдээ бүртгүүлэхээр эцэг, эх, асран хамгаалагч нь биечлэн ирэх хэрэгтэй бөгөөд хүүхдийг зөвлөх эмчийн үзлэгт хамруулах юм.
Бүрдүүлж ирэх бичиг баримт:
Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь ба хуулбар
Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн эх хувь ба хуулбар
Хүүхдийн цээж зураг 4 хувь, сүүлийн саруудад авхуулсан байх
Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу карт
Бусад: хүүхэдтэй холбоотой үзлэг, салбар комиссын тодорхойлолт, шинжилгээ, зураг гэх мэт.
Бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээллийг 86091847, 99777476 утсаар лавлаарай.



Comments