18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
- Jun 12
- 1 min read

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төслийг баталлаа.
Шинэ зохицуулалтаар сурроныг зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн жолоодно. Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам эсвэл авто замын баруун эгнээгээр унах бөгөөд явган хүний замаар зорчихыг хориглож, зорчсон тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгоно.
Мөн скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх, зөвшөөрөгдсөнөөс бусад газарт байршуулсан тохиолдолд хариуцлага тооцохоор тусгажээ. 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан бол эцэг эхэд нь хариуцлага ногдуулна.
Түүнчлэн нийтийн хэрэгцээний скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ эрхлэгчид аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийгджээ. Хууль ирэх 7-р сарын 1-ээс хэрэгжих юм.



Comments