104-р сургуулийн 10б ангийн сурагчид ангиараа зусланд амрах эрхээр шагнууллаа
- 1 minute ago
- 1 min read

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс зохион байгуулсан "Би асууна" нөлөөллийн арга хэмжээний дүн гарлаа.
Бусдын хувийн орон зайг хүндэтгэх, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрөх мэдлэг шингэсэн “Би асууна” хөдөлгөөнт дуугаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд өөрийгөө хамгаалах чадвар, мэдлэг, зан үйл төлөвшүүлэх, эерэг орчныг бэхжүүлж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Найз байя” уриатай "Би асууна" нөлөөллийн арга хэмжээг хийжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албатай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 8-ны хооронд ерөнхий боловсролын сургууль, өдөр өнжүүлэх төвийн 70 бүлгийг хамруулан уг нөлөөллийн ажлыг хийсэн байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн ажлын хэсэг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж "Би асууна" арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хугацаанд нь тайлангаа ирүүлсэн 23 ангийн материалтай танилцаж удирдамжид заагдсан 6 шалгуур үзүүлэлтийн дагуу 0-85 хүртэлх оноогоор үнэлж шалгаруулалтыг явуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн Д.Мөнхзул багштай 10б ангийн хамт олон 83 оноогоор шалгарч, ангиараа зусланд амрах эрхийн эзэд болоо.
Эх сурвалж: СХД-ийн ХГБХХХ



Comments