top of page

10-р сарын нэгнээс улс орон даяар сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулна

6 days ago
1 min read

Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар 10-р сарын нэгнээс 12-р сарын нэгнийг хүртэл зохион байгуулагдах гэж байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 281.9 мянган хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн үнэлгээнд хамруулахаар төлөвлөж байна.

Үүнд:

  • Цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай 59.4 мянган хүүхэд;

  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 76.9 мянган хүүхэд

  • зургаадугаар ангийн 74.6 мянган хүүхэд

  • 11-р ангийн 71.0 мянган хүүхэд тус тус хамрагдана.

Нийт хамрагдах хүүхдүүдийн дунд 1,761 хөгжлийн онцлогтой буюу ялгаатай хэрэгцээтэй хүүхэд байгаа бөгөөд эрт илрүүлгийн хүрээнд тэдний эрүүл мэнд, хөгжлийн байдлыг насны онцлогт нь тохируулан үнэлэх юм.

Comments


bottom of page