top of page

10 настай охины хэрэгтэй холбогдуулан ХГБХХЕГ-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа

Sep 9
1 min read

ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын газрын дарга Л.Бадамцэцгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Буянт суманд амь насаа алдсан 10 настай охины ар гэрт очиж, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Ховд аймгийн ХГБХХХ-ын ажилтан, албан хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө, мэдээлэл өгч, байгууллагын үйл ажиллагаа, төсөв санхүү, зохион байгуулалтад дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан байна.

Түүнчлэн Буянт сумын хамтарсан баг болон Засаг даргатай уулзаж, сумын хүүхэд хамгааллын бодлогыг ойрын хугацаанд боловсруулан мөрдүүлж ажиллахыг зөвлөсөн байна. Мөн “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” хөдөлгөөнийг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй орчны эрсдэлийг арилган, аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцолжээ.

Энэ үеэр ажлын хэсэг тус суманд амь насаа алдсан 10 настай охины ар гэрт очиж, эмгэнэл илэрхийлэн, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн сэтгэл зүйч С.Баасанбаттай уулзуулсан байна.

Сэтгэл зүйч С.Баасанбат гэр бүлийн гишүүн бүрийн онцлог хэрэгцээ, сэтгэл зүйн гэмтлийг харгалзан тухайн хүнд нь тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сумын хамтарсан баг болон сургуулийн хүүхэд хамгааллын багийг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах юм.

Comments


bottom of page