
Монголын сайн дурынхны төвөөс жил бүр уламжлал болгон зохиодог "Because I am a girl" охидын оролцооны чуулган гуравдугаар сарын найманд болно. Энэ жилийн хувьд жендэр, хүйсээс хамаарч охидод тулгамддаг асуудлууд, охид ба эдийн засаг, эрүүл мэнд зэрэг асуудлуудаар үндсэн илтгэгчдээ урьжээ. Чуулган охидын дуу хоолой ба оролцоо, охидын эрх ба нийгмийн асуудлууд, мастер класс гэсэн гурван хэсгээс бүрдэх аж.
Miss Universe-2024 наадмын тэргүүн мисс З.Номинзул "Trend girl" буюу гоо сайхны талаарх ойлголт охид, эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар илтгэл танилцуулах бол Залуу судлаачдыг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Ж.Номин "Start up girl" буюу охид, эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдэлтэй байх, бизнес эхлүүлэх зэрэгт тулгамдаж буй асуудал, үүнээс зайлсхийж болох гаргалгааг хувийн туршлагадаа үндэслэн танилцуулна. Энэ мэт сонирхолтой зочид, өгөөж хэлэлцүүлэг энэ өдөр өрнүүлэх юм.
Түүнчлэн чуулганы гуравдугаар хэсэгт охидод хувийн өнгөө тодорхойлох, арьсны төрлөө тодорхойлж, хэрхэн арчлах зөвлөгөө, иогоор хичээллэж бие болон сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой, эрүүл байлгах талаар мастер класс хичээлүүдийг мэргэжлийн багш нар заахаар бэлтгэсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын сайн дурынхны нийгэмлэг фэйсбүүк хуудсаас уншина уу.
Чуулганд оролцох хүсэлтэй иргэдийг дараах линкээр бүртгэж байна.
Kommentare