top of page

7 настай У.Ухаанбилэг азийн шатрын аварга боллоо


Тайландын Бангкок хотод болсон 2024 оны сурагчдын Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубийн тамирчин Уранбилэгийн Ухаанбилэг амжилттай оролцож, тивийн аварга цол хүртлээ.


Тэрээр 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд оролцож, 9 өргөөс 7.5 оноотой хожигдолгүй тоглосон байна. Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын нэгнээс 11-ний өдрийг хүртэл хугацаанд болжээ. Цом өргөж, эх орныхоо нэрийг гаргасан бяцхан шатарчин У.Ухаанбилэг 2023 онд Монгол улсын өсвөрийн шатарчдын аварга, 2024 онд улсын хэмжээний сурагчдын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аваргаар шалгарч байжээ. Ийнхүү тивийн хэмжээний аварга болж, амжилтаа ахиулжээ.




0 comments

Comments


bottom of page