top of page

5-р сарын 14-нд "Миний дуу хоолой, бидний эрх" зураг, өгүүлэмж хосолсон номын нээлт болно

  • May 11
  • 1 min read

2024 оноос эхлэн хэрэгжиж буй "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийн ороцогчид энэ жил гурав дахь форумаа зохион байгуулах гэж байна. 2024 онд хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан клубүүд үйл ажиллагаагаа танилцуулсан бол 2025 онд хүүхдүүд өөрсдөө сургуулийн гадаад, дотоод орчин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй, ээлтэй байгаа эсэхийг судалсан үр дүнгээсээ танилцуулсан билээ. Харин 2026 онд болох форумаар оролцогч хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо ном болгсоноо олны хүртээл болгох гэж байна.


Хүүхдүүдийн нүдээр, өнцгөөр нийгэм, гэр бүл, сургуулийн орчинд тулгамддаг бэрхшээлүүдийнхээ талаар үзэл бодлоо хуваалцсан, ирээдүйд зорьж буй хүсэл мөрөөдлийнхөө талаар бичсэн "Миний дуу хоолой, бидний эрх" зураг, өгүүлэмж хосолсон ном бүтээснээ 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болох "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүье" форумын үеэр танилцуулах юм.

Тус арга хэмжээнд Child.mn/Хүүхэд.мн сайт мэдээллийн дэмжигчээр ажиллана.







Comments


bottom of page