top of page

Хүүхэд зодсон багшийн асуудал юу болов?


2024 оны 12-р сарын 24

08:00 цаг - Архангай аймгийн нэгэн цэцэрлэгийн багш хүүхдэд зодож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархав.

10:00 цаг - Цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа "заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна" гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогджээ. Хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

12:00 цаг - Архангай аймагт хүүхэд зодсон сургуулийн багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээн өгөхөөр болсон талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв.


0 comments

Comments


bottom of page