16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
- Jul 7
- 1 min read

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн 5-р сарын 11-ны өдөр болсон. Шүүхээс Ц.Дагвадоржид анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг мөн адил хэвээр үлдээсэн.
Хохирогч охины ээжийн хувьд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар оруулж хэлэлцэх эсэхийг өнөөдөр буюу мягмар гарагт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийднэ.
Тус хуралдаанаас хэргийг хүлээн авч, УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх эсхүл хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн хоёр шийдвэрийн аль нэг нь гарах юм .



Comments