top of page

13-16 насны хүүхдүүд жолоо барьж, хоёр осол гаргажээ

Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд насанд хүрээгүй буюу 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осолд холбогдсон хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар эцэг эх асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, нэг хүүхдийн амь хохирч, найман хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.


Эх сурвалж: ТЦА

Kommentare


bottom of page