top of page

102 аппликейшн ашиглан цагдаатай  видео дуудлага хийж, байршлаа харуулах боломжтой



Цагдаагийн ерөнхий газраас 2024 оны есдүгээр сарын 24-нд  “102 police” аппликейшнийг  нэвтрүүлжээ. Тус аппликейшн нь цагдаагийн байгууллагын мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж,  дуудлага өгөх мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг илүү хялбар болгож, иргэдийн цаг хугацааг хэмнэхэд чиглэсэн орчин үеийн технологийн шийдэл юм. Энэ нь иргэдэд дараах боломжийг олгож байна. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг мессеж, дүрс бичлэгээр дамжуулан өгөх,  дуудлагад явж буй цагдаагийн автомашины байршлыг хянах, замын хөдөлгөөний нөхцөл, дугаарын хязгаарлалттай бүсийн мэдээллийг харах боломжтой. Мөн  гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн явцыг хянах зэрэг олон шийдлийг өөртөө агуулснаараа давуу талтай . 


ЦЕГ-ийн Урьдчилан сэргийгэх албаны  мэргэжилтэн Н.Бадамцэцэг “Тус аппликейшнийг ашиглан  видео дуудлага хийж боломжтой. Ингэснээр  өөрийн байршил хаягаа тодорхой хэлж чадахгүй байгаа өндөр настан, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй, ойр болж байгаа юм”


“102 police” аппликейшнийг утсандаа суулгасны дараа , и-монголиа системээр нэвтрэн ашиглана. . 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ утсанд  энэхүү аппликейшнийг суулгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлээрэй! 




0 comments

Comments


bottom of page