Өсвөрийн яруу найрагчдын "Хүрэл тулга 2026" Улаанбаатар хот дахь уралдаан боллоо
- Mar 31
- 1 min read

Өсвөр үеийнхнийг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулж, үгийн баялаг санг тэлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зохиох, бүтээл туурвих урлагт сургах зорилготой өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” уралдааны 28 дахь удаагийн Улаанбаатар хотын уралдаан 2026 оны 3 дугаар сарын 20-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдаан нь ХХ зууны Монголын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж-ийн мэндэлсний 120 жилийн ой, мөн Дэлхийн яруу найргийн өдөр-ийг угтан зохион байгуулагдсанаараа онцлогтой.
Уралдаанд Улаанбаатар хотын 8 дүүргээс дунд, ахлах насны ангилалд нийт 63 сурагч оролцсон байна.
Ахлах насны ангилал
Хүрэлчулуун Цэцэнбилэг – Багануур дүүрэг, “Оюуны эрин” сургууль, 12-1 анги
Энхболд Намуун – Сүхбаатар дүүрэг, “Монгол-3” сургууль, 11д анги
Отгонбат Бэлэгт-Очир – Сүхбаатар дүүрэг, 45-р сургууль, 12-р анги
Тэгшдүүрэн Тэлмүүн – Сонгинохайрхан дүүрэг, 153-р сургууль, 11г анги
Цэвээндорж Бэрцэцэг – Сүхбаатар дүүрэг, 116-р сургууль, 10а анги
Дунд насны ангилал
Лхагвасүрэн Нандинхүсэл – Багануур дүүрэг “Оюуны эрин” сургууль, 9-2 анги
Мөнхжаргал Гантогтох – Сүхбаатар дүүрэг, “Дойче Шуле” сургууль, 9а анги
Бэхбаяр Баярмагнай – Багануур дүүрэг, “Боловсрол” сургууль, 8-5 анги
Амгалан Баярцэцэг – Сүхбаатар дүүрэг, 116-р сургууль, 9а анги
Ганзориг Гэгээн – Баянзүрх дүүрэг, 21-р сургууль, 9а анги тус тус шалгарч улсын уралдаанд оролцох эрхээ авлаа.
Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: Монголын Хүүхдийн Ордон



Comments