top of page

Өсвөрийн сэтгүүлчдэд зориулсан “Хүүхэд” клуб ажиллаж эхэлээ



Child.mn сайт редакцынхаа дэргэд сэтгүүлч болох хүсэлтэй өсвөр насныханд зориулсан “Хүүхэд” клуб байгууллаа.


Одоогоор СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн сэтгүүлч, хөтлөгчийн ангийн хүүхдүүд тус клубд нэгдээд байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдийнхөө юу мэдэхийг хүсдэг, юунд санаа зовдог, ямар асуудал тулгамддаг, энэ нийгмийн юу нь илүү сайхан болох гэх мэт чиглэлээр мэдээлэл, сурвалжилга бэлтгэж, хувь хүнийхээ зүгээс өсөж, хөгжих боломжтой юм.

Редакцын зүгээс өсвөрийн сэтгүүлч хүүхдүүдийг хүний эрх, жендэр, сэтгүүл зүйн чиглэлээр мэрэгшүүлж энэ чиглэлийн сургалт, мэдээлэл өгч хамтран ажиллахаар төлөвлөлөө.


Тус клубын гишүүдийн бүтээл child.mn сайтад нийтлэгдэх бөгөөд голлох үнэ цэнтэй бүтээлүүдийн нэг байх болно.

Comments


bottom of page