Өрхийн эмнэлгээс бичиг авалгүй дараагийн шатны эмнэлэгт үзүүлбэл торгоно
- Jun 24
- 1 min read

ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 7-р тогтоол энэ сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.
Шинэ зохицуулалтаар даатгуулагч өрхийн эмнэлэгт үзүүлэхгүйгээр дүүргийн эмнэлэгт амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан бол 20 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Мөн өөрийн буруугаас болж давтан үзлэгтээ ороогүй бол төлбөрийн 25 хувийг төлөх юм. Түүнчлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авахын тулд 2019 оноос хойш ЭМД-аа тасралтгүй төлсөн байх шаардлагатай юм.
Харин дараах өвчтэй хүн аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шууд үзүүлэх боломжтой. Үүнд, халдварт өвчин, мэс заслын заалттай, шүд, амны хөндий, чих, хамар, хоолой, арьс, нүд зэрэг багтаж байна.



Comments