top of page

Өнөөдөр ГБХНХ-ын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ

  • Jun 30
  • 1 min read

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд энэ сарын 29, 30-нд болж байна. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилготой “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг ийнхүү зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд ХГБХХЕГ, харьяа 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо, Монголын Хүүхдийн Зөвлөл ажиллаж байна. Улмаар иргэдэд:

  • Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх

  • Хүүхэд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх

  • Зарим төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх

  • Санал хүсэлт, өргөдөл, гомдлоо холбогдох байгууллагад шууд гаргах боломжийг олгожээ.

Өдөрлөгийн үеэр иргэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтнүүдээс хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.

Comments


bottom of page