Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
- Jul 8
- 2 min read

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүнд:
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийн төсөл;
Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахад баримтлах чиглэл батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлан боловсруулсан Барилгын ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан боловсруулсан Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ;
Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлт;
Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хийсэн 2025 оны үнэлгээний нэгдсэн тайлан;
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц;
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл;
Улаанбаатар–Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөл;
2026 оны хаврын тариалалтын явц.



Comments