
Засгийн газраас өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглосон тогтоол гаргалаа. Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажсан байна.
Тогтоолын 2 дахь заалтад:
“Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай”.
Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол бүрэн эхээр нь танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355763837151
Comentários