Үндэсний их баяр наадмын Өсвөрийн сурын харваанд 1700 гаруй харваач оролцож байна
- Jul 6
- 1 min read

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 7-р сарын 5-ны өдөр үндэсний сурын талбайд эхэллээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд 21 аймгийн 1700 орчим харваач оролцож байгаа бөгөөд үүнээс 420 гаруй нь өсвөрийн харваач байна.
Өсвөрийн сурын харвааг найм хүртэлх нас, 9–11 нас, 12–14 нас, 15–17 нас гэсэн дөрвөн насны ангиллаар зохион байгуулж, шилдэг харваачдаа шалгаруулж байгаа аж.
Үндэсний их баяр наадмын сурын харвааны хуваарийн дагуу 7-р сарын 7-нд Урианхай сурын харваа, 7-р сарын 8-нд Буриад сурын харваа, 7-р сарын 9–12-ны өдрүүдэд Үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар явагдах юм.



Comments