ЭШ-д 800 оноо авсан Баянзүрх дүүргийн сурагчдыг нэг жилийн бассейны эрхээр урамшуулна
- May 8
- 1 min read

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс элсэлтийн шалгалтад 800 оноо авсан дүүргийнхээ хүүхдүүдэд тус төвд нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй хичээллэх эрх бэлэглэхээр болжээ. Энэхүү санаачилга нь мэдлэг боловсролоороо манлайлсан хүүхэд залуусаа дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Түүнчлэн усан спорт нь биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, дархлаа дэмжихээс гадна шалгалтын дараах стресс, ачааллыг тайлахад эерэг нөлөөтэй гэдгээрээ онцлогтой юм. Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7000-8006 утсаар лавлаарай.



Comments