“Хөвгүүдийн ирээдүйн төлөөх алсын хараа” уриатай чуулганы оролцогчдод сэтгэлзүйн оношилгоо, заслын зөвлөгөө өгөхөөр болсон байна. Сэтгэлзүйч С.Хулан хөвгүүдэд ихэвчлэн тулгардаг сэтгэл зүйн ямар асуудлууд байдгийг чуулганы үеэр танилцуулахаар болжээ.
Зохион бүтээх чадварт суралцах хүсэлтэй хүүхдүүд чуулганд оролцохдоо хүүхдийн гарын ур дүй, техник сэтгэлгээ, бүтээлч ур чадварыг хөгжүүлэх туршилтыг хийж болно. Энэ нь чууулагны бүтээлч хөтөлбөр болж байгаагаараа онцлог. Туршилт хийсэн хүүхдүүд энэ төрлийн сургалтад хамрагдахыг хүсвэл сургалтын хөнгөлөлт үзүүлэх эрхийн бичиг өгөх нь ээ.

Хөвгүүдийн оролцооны чуулганы хөтлөгчөөр комедиан У.Содхүү байх юм. Тэрээр, “Хувь хүний боловсрол, хандлагаас жендерийн мэдрэмжтэй харилцаа үүсдэг” гэж хэлэх дуртай.
Үндсэн илтгэгчдийн дунд хөвгүүдийн төлөөлөл багтаж байна. Энэ удаад Сайн дурынхны төвийн гишүүн, сайн дурын ажилтан Б.Дашзэвэг оролцоно. BECAUSE I AM A BOY” COMFERENCE Хөвгүүдийн оролцооны чуулганы дэмжигч сайн үйлсийн элч Гантогоо ая дуугаа өргөнө. Хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чуулганы оролцогчид өөрсдийн дуу хоолойгоор хүргэнэ.
Энэ мэтчилэн хөвгүүдийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг чуулганы зохион байгуулагчид бэлджээ.
Kommentare