
Танилцуулга
Эрт урьдын цагт эрхийн чинээхэн биетэй эрх гэдэг нь дэндсэн эмзэг бяцхан хулгана эх хулганынхаа асрамжид аж төрөн суудаг байжээ. Нэгэн өдөр эх хулгана бяцхан хулганыг унтуулахаар бүүвэйлсэнд бяцхан хулгана ая дуу чинь намдаад байна, аятайхан дуулж чадахгүй байна, аятайхан дуулж чаддаг асрагч ир олж ир хэмээн уйлав. Аргаа барж сандарсан эх хулгана галуу, мэлхий, гахай, гүү, цурхай загас зэрэг хөрш амьтдаа дуудан бүүвэйн дуу дуулж өгөхийг хүссэн ч дураараа бяцхан хулгана дуугаа ер намсгасангүй гэнэ. Хөөрхий эх хулгана туслах хүн байна уу гэж хавийн амьтнаас асууж гарчээ. Энэ үед эрээн муур тааралдан бяцхан хулганад бүүвэйн дуу дуулж өгөхийг зөвшөөрч гэнэ. Энэ цагаас хойш эрхийн тэнэг хулгана, элбэрэлт эх хоёрыг хэн ч олж хараагүй юм гэнэ лээ.
Үргэлжлэх хугацаа: 30 минут
Насны ангилал: 3+
Цагийн хуваарь
2025.02.15 -ны бямба гариг 11:00 цагт
2025.02.16 -ны ням гариг 11:00 цагт

Танилцуулга
Ид шидийн учрыг тайлах сайхан сэтгэлт Яков хүүг үзэшгүй муухай том хамартай бөгтөр нуруутай болгон хувиргана. Тэр улсын Мими гүнжийг ч галуу болгон хувиргасан байжээ Хааны ордны номын санд тэр 2 шидэт номыг хайж хар хүчний хүчээр дэлхийг захирах гэсэн шуламсын санааг зогсоож бүх зүйлийг хэвэнд нь оруулж амар сайхандаа жаргана.
Насны ангилал: 5+
コメント