Эрх дураараа нэгэн охин ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөөрөө зөрж ээждээ гомдон гарч явна. Гэрийнхээ гадаа уйлаад сууж байтал охины дэргэд нэгэн ер бусын сонин амьтан гарч ирнэ. Тэр өөрийгөө “Гомдол” гэх бөгөөд охиныг аргадан ээжийгээ хашраах хэрэгтэй хэмээн гэр лүүгээ дагуулан явна. Гомдол арган дотор сууж охинд үүрүүлэн явснаар адал явдал эхэлнэ. Охин гомдоллож уурлах тусам Гомдол томорч харин охин Гомдлын гэр хэмээх арагт хоригдоно. Хоригдсон охиныг аврахын тулд хайрт эх нь хэрхэн хүнд хэцүүг туулж аварч байгааг энэхүү жүжгээс ирж үзээрэй.
2024.11.30 ны 11:00 цагт
2024.12.01 ны 11:00 цагт
Тасалбарыг : https://puppet.mn/event/3039
Пиноккио
Хүн байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм.
2024.12.01 14:00 цагт
Тасалбарыг : https://puppet.mn/event/3039
Морин хуур
"Хөхөө Намжил" Монгол ардын үлгэрээс сэдэвлэн "Морин хуур" хүүхэлдэйн драм
Эрт урьдын цагт Монголын зүүн хязгаарт Хөхөө намжил гэж үнэхээр хосгүй сайхан дуулдаг нэгэн сайхан эр байжээ. Тэрээр эрэмгий сайн морьтой болж түүнийгээ Жонон хар хэмээн нэрлэжээ. Хөхөө намжил хэрхэн чин үнэнч хайртайгаа учирсан ч түүнээсээ холдоход хүрч, хэрхэн Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг та “Хөхөө намжил” Монгол ардын домог үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн драм жүжгээс үзэж, сонордоно уу.
2024.11.30 ны 14:00 цагт
Тасалбарыг : https://puppet.mn/event/3039
Comments